Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Даншиг наадмын үеэр Очирваань бурханы дүрийг зална

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ 8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байгаа юм. Наадмын үеэр Монголчуудын их шүтээн “Очирваань” бурханы дүрийг залж, тахих юм. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурханы шашинд үздэг байна. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
naraa
uu nohoi doloo uchuun jil shariin shashin shutlee.Uul usaa tahiad uudtei ungutei bolson ni haa bna.Ulam l muhul ruugee oirtood.Yarshig hujaagiin koloni bolbol taarna.
2016.07.23