Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
”Даншиг наадам-Хүрээ цам” наадам 8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав. 8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болох тус наадам уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм. Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байна.

0 Сэтгэгдэл