Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд 20 гаруй хотоос төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс ирүүлсэн мэдээгээр НҮБ-ын Ази номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн хорооны гишүүн Ноён Донован Стори “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хангахад Зүүн Хойд Азийн хотуудын бодлогын арга хэмжээнүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг сайжруулах төслийн 2-р үе шатны мэргэжилтэн Нитта Рюүта “Тээврийн хэрэгслээс гарч буй утааны эсрэг авах арга хэмжээ” зэрэг сэвээр илтгэл тавих юм байна. Мөн форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын “COP21” –тэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм. Форумд зориулан 8 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Чингисийн талбайд “Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэн гарна.

0 Сэтгэгдэл