“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Импортлогчид шунасаар...
Манайд өнөөдөр АИ-92 литр нь 1570 төгрөг, АИ-80 1485, дизель түлш 1700 төгрөгөөр худалдаалж байна. Энэ бол шатахуун импортлогч компаниуд нэгэн зэрэг нэмсний дараахь үнэ. Харин тэд нэмэх болсон шалтгаанаа “ОХУ экспортын үнэ өссөн учраас бид яах ч аргагүй нэмсэн. Харин ч ард иргэдийнхээ ачааллыг нэмэгдүүлэхгүй гэсэндээ 260 төгрөгөөр нэмсэн” хэмээн хэлж байсан. Зарим нэг нь ам.долларын ханшийн өөрчлөлтөөс нэмэгдсэн ч гэж хэлж байсан удаатай. Гэвч цаг үеийн шаардлагаар нэмэгдсэн гэх шатахууны үнэ өнөөдөр ч нэмэгдсэн үнээрээ байгаа. Сургаар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмэгдэж, бидний амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгддөг нь гашуун үнэн.
Жолооч нар өдөрт 5000 төгрөг шатахуундаа зарцуулдаг байсан бол өнөөдөр ойролцоогоор 8000 төгрөг зарцуулж буй. Өөрөөр хэлбэл, хоолныхоо нэр төрлийг багасгаж, бензинээ авч байна гэсэн үг. Харин энэ байдлаас импортлогч компаниуд асар их хэмжээний ашиг олдог нь нууц биш. Учир нь, үнэ нэмэгдэхээс өмнө авч ирсэн нөөцөө үнэд хүргэж зардаг хойно. Импортлогчдод хандан хэлэхэд шунасаар шунасаар шулам боллоо гэдэг үг байдаг гэдгийг санаарай даа.
Бид үнээ буулгалаа гэж сүржин мэдээлэл хийх боловч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр 50 төгрөгөөр л буулгадаг. Уг нь, шатахууны үнэд ШӨХТГ хяналт тавьдаг. Гэвч импортлогч орон шатахууныхаа үнийг бууруулаад, дээр нь ам.долларын ханш ч буурчихаад байхад манайд яагаад буурахгүй байгааг тус газрын дарга Б. Лхагваас тодруулахад “Энэ талаар бид мэдэхгүй. Импортлогч компаниудаас асуух хэрэгтэй” хэмээн ярьсан юм. Импортлогч компаниудаас асуухад хэн ч үл хариулна. Угаасаа тэд нэмэх болсон шалтгаанаа ч хэлдэггүй, барагтаа бол түрүүлж дуугардаггүй учир арга ч үгүй биз дээ. Нэмэх болохоор нэг шөнийн дотор л үгсэн хуйвалдаж нэмдэг хэрнээ бууруулах болохоор амаа үдүүлсэн мэт байх нь тэдний сурсан зан. Өнөөдрийг хүртэл ОХУ бага багаар экспортын үнээ бууруулсаар байхад албаны нэг ч хүн шатахууны үнэ яагаад буурахгүй байна гэж асуухгүй байгаа нь сонин.
Гэтэл ОХУ энэ сарын 1-нээс нэг тонн бензиний экспортын татвар 45.4 ам.доллараар буурч, ирэх сараас 332.4 ам.доллар болно хэмээж буй. Тиймээс манайхан ч долдугаар сарын 1-нээс шатахууны үнэ буурна хэмээх горьдлого тээсээр байгаа юм. Гэвч манайд энэ байдал эсрэгээр ч нөлөөлж болох талтай. Учир нь, манайхан баяр наадмыг далимдуулан хуурамчаар хомсдол үүсгэн үнээ өсгөдөг муу зуршилтай. Тухайлбал, өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмын өмнөхөн шатахууны хомсдол үүсч тэр ч байтугай нэг жолоочид өдөрт 30 мянган төгрөгийн шатахуун авах эрх олгож байсан удаатай. Гэхдээ дээрх байдал нэг их удаан үргэлжлээгүй. Хамгийн ихдээ 14 хоног л үргэлжилсэн нь хиймлээр хомсдол үүсгэсэн гэдгийг илтгэсэн. Энэ нь ч нотлогдоод 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан ч хүчингүй болгосон. Төрийн хуульд ч захирагдахгүй байгаа задарсан шатахуун импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах цаг болгон гэдгийг дуулгамаар байна.
Манайд өнөөдөр АИ-92 литр нь 1570 төгрөг, АИ-80 1485, дизель түлш 1700 төгрөгөөр худалдаалж байна. Энэ бол шатахуун импортлогч компаниуд нэгэн зэрэг нэмсний дараахь үнэ. Харин тэд нэмэх болсон шалтгаанаа “ОХУ экспортын үнэ өссөн учраас бид яах ч аргагүй нэмсэн. Харин ч ард иргэдийнхээ ачааллыг нэмэгдүүлэхгүй гэсэндээ 260 төгрөгөөр нэмсэн” хэмээн хэлж байсан. Зарим нэг нь ам.долларын ханшийн өөрчлөлтөөс нэмэгдсэн ч гэж хэлж байсан удаатай. Гэвч цаг үеийн шаардлагаар нэмэгдсэн гэх шатахууны үнэ өнөөдөр ч нэмэгдсэн үнээрээ байгаа. Сургаар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмэгдэж, бидний амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгддөг нь гашуун үнэн. Жолооч нар өдөрт 5000 төгрөг шатахуундаа зарцуулдаг байсан бол өнөөдөр ойролцоогоор 8000 төгрөг зарцуулж буй. Өөрөөр хэлбэл, хоолныхоо нэр төрлийг багасгаж, бензинээ авч байна гэсэн үг. Харин энэ байдлаас импортлогч компаниуд асар их хэмжээний ашиг олдог нь нууц биш. Учир нь, үнэ нэмэгдэхээс өмнө авч ирсэн нөөцөө үнэд хүргэж зардаг хойно. Импортлогчдод хандан хэлэхэд шунасаар шунасаар шулам боллоо гэдэг үг байдаг гэдгийг санаарай даа.

0 Сэтгэгдэл