Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цагдаагийнхан сонгуультай холбоотой 23 хэргийг шалгаж байна
Сонгуулиар “амьсгалсан” өдрүүд ард үлдэж, ямартай ч монголчууд сонголтоо хийлээ. Сонгуулийн эцсийн дүн гарах болоогүй. Харин урьдчилсан дүнг улс төрийн зарим нам, эвсэл хүлээн зөвшөөрөхгүй, будлиантай боллоо хэмээн эсэргүүцэж буй.

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр өмнөх сонгуулийн үеэр гарсан булхайнууд энэ удаад ч давтагджээ. Цагдаагийнхан сонгогчдод мөнгө тараах, машинаар иргэдийг зөөж санал өгүүлэх, нэг хаяг дээр олон хүн давхардуулж бичсэн гэх мэт цөөнгүй гомдол, мэдээлэл бүртгэсэн байна. Тодруулбал, орон даяар сонгууль өрнөсөн өдөр буюу зургадугаар сарын 28-нд иргэдээс зөвхөн сонгуультай холбоотой гомдол, мэдээлэл 54 удаа ирсэн гэнэ. Үүний 23-ыг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа бол гурвыг нь харьяаллын дагуу сонгуулийн тойрог, хэсгийн хороодод нь шилжүүлж, нэгд нь захиргааны арга хэмжээ авч, хэсгийн хорооны орчим согтуу явсан дөрвөн хүнийг Эрүүлжүүлэх байранд хүргэжээ. Мөн 16 нь худал дуудлага байжээ. Эдгээр гомдол, мэдээллийн 50 нь нийслэлд, дөрөв нь орон нутагт бүртгэгдсэн байна.  
Сонгуулийн үеэр гарсан зарим зөрчлийн тухай жишээ дурдья. Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Зуунмод суманд “МАН-ын биелэгдээгүй амлалтууд” гэсэн сонгуулийн сурталчилгааны материал тараагаад байна. Баянзүрх дүүрэгт Атараа гэдэг хүн шөнөжингөө мөнгө тарааж, “Саналын хуудас дээрх хамгийн эхний хүнийг сонгоорой” гэсэн. Мөн тус дүүрэгт байрлах Дотоодын их сургуулийн ард хар өнгийн жип машинтай хүмүүс мөнгө тараана гэж яваад байна. Багануур дүүрэгт “МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очирыг цагдаагийнхан баривчилсан, түүнд битгий саналаа өгөөрэй” гэж ухуулга хийж байна гэх зэрэг иргэдээс ирсэн мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар цагдаагийнхан шалгаж байна. Энэ мэтчилэн хууль бус сурталчилгаа явуулж байна гэсэн дуудлага 10 удаа ирснийг шалгахад долоо нь худал байжээ. Харин гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Түүнчлэн сонгогчдод бэлэн мөнгө тараасан тухай есөн мэдээлэл ирсний дөрвийг нь нягтлан шалгаж байгаа бол бусад нь худал байсан гэдгийг цагдаагийнхан хэлэв. Иргэд худал дуудлага, мэдээлэл өгч цагдаагийнхныг чирэгдүүлсэн тохиолдол энэ мэтээр цөөнгүй удаа гарсан байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт иргэн Н хаяггүй айлуудыг зохиомол хаягтай болгосон. Ингэж 20-иод айлын хүмүүсийг сонгуульд оролцуулах гэж байна. Мөн тус дүүргийн 22 хороонд зарим айлыг сонгуульд саналаа өг гэж шахаад байна гэсэн иргэдийн өгсөн дуудлагыг шалгахад мөн л худал байсан аж. Машинаар сонгогч тээвэрлэж, саналыг нь өгүүлж байна гэсэн мэдээлэл зургаан удаа иржээ. Энэ дагуу шалгахад хоёр нь тодорхойгүй, дөрөв нь мөн л худал дуудлага байж.

Баянзүрх дүүрэгт сонгуулийн хэсгийн хорооны дарга санал авах машины чипийг авч зугтсан гэсэн мэдээлэл ч түгэж байв. Үүнийг худал мэдээлэл байсан хэмээн цагдаагийнхан мөн л үгүйсгэлээ. Түүнчлэн “Монгол” телевизийн сэтгүүлч сонгуулийн алдаа дутагдлын талаар мэдээлэл түгээж, иргэдийг турхирч байна гэсэн гомдол ч ирсэн байх юм.

Хотын мэр Г.Мөнхбаяр захирамж гаргаж, сонгуулийн өдөр архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон. Гэтэл энэ өдөр согтууруулах ундаа худалдаж, борлуулсан тухай дуудлага 100 удаа ирж, цагдаагийнхан нийслэлийн хэмжээнд 118 хүнийг эрүүлжүүлсэн байна. Хууль тогтоомж, хотын Засаг даргын захирамжид хүндэтгэлтэй хандаагүй, биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцохоор цагдаагийн байгууллага НЗДТГ-тай хамтран ажиллаж буйгаа ч мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа борлуулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хураах хүртэл арга хэмжээ авах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан