Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Мурат Карагөз: Турк улс ардчиллын хүсэл зорилгоо хамгаалж чадлаа
Энэ сарын 15-16-нд шилжих шөнө БНТУ-д болсон цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өнөөдөр гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улс АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал дэвшүүлээд Туркэд болсон асуудлын талаар монголын үзэгч уншигчдад бодит мэдээллийг хүргэх зорилгоор сэтгүүлчидтэй уулзаж байгаагаа хэлсэн юм.
Мэдээллийн эхэнд болсон үйл явдлын талаар, "Тухайн үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хөдөө гэртээ амарч байх үед энэ мөргөлдөөн болсон. Мөргөлдөөнд тус улсын зэвсэгт хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Зэвсэгт хүчин дотор үүрлэсэн хэсэг бүлэг этгээдийн үйлдсэн халдлага байсан. Халдлагад Үндэсний их хурал анх удаа өртлөө. Энэхүү халдлага нь төрийн эрхийг авах гэсэн хууль бус оролдлого байв.Нөхцөл байдалтай холбогдуулж Туркийн Үндэсний их хурал өчигдөр ээлжит бус чуулган хуралдуулж, тус хуралд суудалтай бүх намуудын бүлгийн дарга нар нэгдсэн мэдэгдэл гаргасан.
Ерөнхийлөгч энэхүү эгзэгтэй үед нийт иргэддээ хандаж гудамжиндаа гарч ардчиллыг хамгаалах цаг болсон хэмээн мэдэгдсэн бөгөөд Туркийн ард түмэн амь биеэ үл хайрлан төр засагтайгаа нэгдэж энэхүү халдлагыг зогсоолоо. Одоогийн байдлаар 3000 орчим цэргийн алба хаагчийг баривчилсанаас гадна 100 орчим цэрэг амиа алдсан. Мөн энгийн иргэдийг оролцуулаад 160 хүн амь үрэгдэж, 1400 хүн шархадсан. Үйл явцын хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, Үндэсний их хурал Туркийн зэвсэгт хүчинтэй нэгдмэл байж, мөргөлдөөнийг зогсоож ардчиллын хүсэл зорилгыг хамгаалж чадлаа.
Уг халдлагыг зохион байгуулсан этгээдүүдэд зохих хуулийн хариуцлагыг оногдуулах болно. Энэхүү ажиллагааг зохион байгуулсан 8 этгээд Грек рүү нисдэг тэргээр зугатаж, улс төрийн оргонол хүссэн ч Грекийн Засгийн газар тэднийг буцаан тушаана гэдгээ мэдэгдсэн" гэв.
Одоогоор тус улсад амьдрал хэвийн үргэлжилж эхэллээ. Гэхдээ тогтворжуулах үйл явц мөн үргэлжилж байгаа гэнэ. Халдлагад гадны хэдэн орны иргэд өртсөн талаарх мэдээллийг ноён Мурат Карагөз хараахан аваагүй байгаа гэдгээ хэллээ. Түүнчлэн монголын иргэд өртсөн гэх бараан мэдээ аваагүй гэдгээ бидэнд дуулгасан юм. Үүний зэрэгцээ дэлхийн олон орон, Олон улсын байгууллагаас Туркийн хууль ёсны Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг тус улс хүлээн авсан гэв.
Энэ сарын 15-16-нд шилжих шөнө БНТУ-д болсон цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өнөөдөр гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улс АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал дэвшүүлээд Туркэд болсон асуудлын талаар монголын үзэгч уншигчдад бодит мэдээллийг хүргэх зорилгоор сэтгүүлчидтэй уулзаж байгаагаа хэлсэн юм.

0 Сэтгэгдэл