Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Ким Чен Уны эсрэг АНУ хориг тавилаа

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болоод тус улсын өндөр албаны 22 хүнийг хүний эрх зөрчиж байна хэмээн АНУ тусгайлан хориг тавьсан байна. “Хүний эрхийг байна зөрчиж байгаа Умард Солонгосын удирдлагад хариуцлага тооцохын тулд өнөөдөр бид бас нэг алхам хийлээ” гэж АНУ-ын Засаг захиргааны өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хүний эрхийг зөрчиж байга агэдэгтээ тэрээр бөөнөөр хорих лагерь, Өмнөд Солонгос руу зугтахыг оролдсон, болон эх орноо орхин гадаадад гарсан гэж хүмүүсийг мөрдөн мөшгиж байгаа зэргийг дурдсан байна. Энэ бол Хүний эрхийг зөрчиж байгаагийнх нь тухайд Умарод Солонгосын удирдлагуудын эсрэг авч байгаа энэ хориг анхных гэж өндөр албан тушаалтан хэлжээ.
Тэр бас Вашингтон энэ хоригт орсон хүмүүсийн нэрсийг цаашид шинэчилж байх болно гэсэн байна.
Энэ хоригийг АНУ-ын Сангийн яам мөрдөж нэр бүхий хүмүүсийн дансыг царцаах, америкийн компани, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоохыг хориглох юм байна.
Энэ хориг БНАСАУ-ын удирдагч болоод бусад албан тушаалтнуудад нөлөөлөх үү гэсэн асуултад АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч “Энэ нь Умард Солонгосын удирдагчидтай хамтран ажиллахыг хүсч байгаа дэлхий нийтийн бүхий л компани аж ахуйн нэгжүүдэд хатуу сануулга болно” гэж хариулжээ.

0 Сэтгэгдэл