УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Франц эдийн засгаараа Британийг гүйцэж түрүүллээ

Томоохон эдийн засагтай орнуудын дунд эзэлдэг байр сууриараа Франц улс Их Британийг гүйцэж түрүүлэн тавдугаарт орсон байна. Энэ бүхэн Их Британи улс бүх нийтийн санал асуулга явуулан Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараагаар үндэсний нь валют суларсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Энэ жагсаалтад ямар байр эзлэх нь тухайн орны үндэсний валютын нь дундаж ханш жилийн туршид ямар байгаагаас ихээхэн шалтгаалдаг болохоор Европын холбооноос гарах болсноор фунт стерлингийн ханш сүүлийн 30 гаруй жилд байгаагүйгээр унасан нь Парист байраа тавьж өгөхөд хүргэсэн нь энэ.
Олон улсын валютын сангийн хамгийн сүүлийн мэдээгээр Их Британийн Дотоодын нийт бүтээгдхүүн 1,864 их наяд евро байгаа бол Францынх 2,182 их наяд евро болж түрүүлжээ.
Үүнээс өмнө бол томоохон эдийн засагтай орнуудын жагсаалтад Франц, Их Британи улсууд тун ойрхон байж байраа сольсоор байдаг байсан юм. 1997 онд Их Британи өмнө нь байсан бол 2008 онд Франц түрүүлж гарчээ.
Том эдийн засагтай орнуудыг 2015 онд АНУ тэргүүлж араас нь Хятахд, Япон, Герман орсон бол тавдугаарт Их Британи орж, Франц зургаад орж байсан юм.

0 Сэтгэгдэл