УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Стамбулд болсон халдлагад буруутгаж оросын 11 иргэнийг баривчилжээ
Стамбулын олон улсын Ататюрк нисэх буудалд болсон аймшигт халдлагад буруутган Туркийн хууль сахиулагчид 17 хүнийг баривчилсны 11 нь оросын иргэн байна гэж DHA агентлаг мягмар гарагт мэдээллээ.
Гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын камерын дүрс бичлэг, телефон ярианы бичлэг зэргийг авч үзээд шүүхээс бүх сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасан юм байна. Хамгийн гол буруутгах үндэслэл нь сэжигтнүүд бүгд террорист байгууллагуудтай холбоотой байжээ.
Энэ сарын 5-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон 30 хүнийг саатуулснаа мэдэгдээд энэ дотор Стамбулын халдлагад оролцсон хүмүүс ч байгаа гэсэн юм. “Энэ хүмүүсийг саатуулснаар чухал баримтууд илэрнэ. Энэ дунд Дагестан, Киргиз, Тажикистаны гаралтай хүмүүс байгаа” гэж тэр мэдэгдсэн байна.
Туркийн Стамбул хотын олон улсын нисэх буудалд гурван алан хядагч автомат буугаар гал нээж, дараа нь хоёр нь терминал дотор, гурав дахь нь орох хаалганы дэргэд бөмбөг дэлбэлсэн юм. Энэ халдлагын улмаас 44 хүн амь эрсэдсэний 19 нь гадаадын иргэн байсан бол 239 хүн шархадсан юм. Энэ халдлагыг үйлдсэнээ алан хядагч “Лалын улс” звэсэгт бүлэглэл хүлээгээд байгаа юм.
Стамбулын олон улсын Ататюрк нисэх буудалд болсон аймшигт халдлагад буруутган Туркийн хууль сахиулагчид 17 хүнийг баривчилсны 11 нь оросын иргэн байна гэж DHA агентлаг мягмар гарагт мэдээллээ. Гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын камерын дүрс бичлэг, телефон ярианы бичлэг зэргийг авч үзээд шүүхээс бүх сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасан юм байна. Хамгийн гол буруутгах үндэслэл нь сэжигтнүүд бүгд террорист байгууллагуудтай холбоотой байжээ.

0 Сэтгэгдэл