УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Карабахад нэг хоногийн дотор есөн ч удаа буудалцлаа

Уулын Карабахад гал зогсоох дэглэмийг ганцхан хоногийн дотор армяны зүгээс есөн удаа зөрчиж буудалцлаа гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн байна.
“Гал зогсоох тухай хэлэлцээр мөрдөж эхэлсэн ч гэсэн Уулын Карабах дахь мөргөлдөөний бүсэд Армяны зүгээс ганцхан хоногийн дотор есөн удаа гал нээж дэглэмийг зөрчлөө” гэж БХЯ-ны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Армян, Азарбайжан улсууд Уулын Карабахад нөхцөл байдал хурцадлаа хэмээн дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдэж Армяны тал болохоор Азербайжаны зүгээс довтолсон гэсэн бол Азербайжаны БХЯ нь Армяны зэвсэгт хүчин гал нээж эхэлсэн гэж мэдэгдсэн юм. Сөргөлдөгч талууд гал зогсоох тухай хэлэлцээрт дөрөвдүгээр сарын 5-нд гарын үсэг зурцгаасан юм. Гэхдээ үүнийг зөрчин гал нээлээ хэмээн бие биенээ буруутгасаар байгаа юм.
Анх Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрэлдхүүнээс гарлаа гэж мэдэгдсэнээр 1988 оны хоёрдугаард сард энэ зөрчил эхэлсэн юм. Улмаар 1991 оны есдүгээр сард тус мужийн төв Степанакертед Уулын Карабахын бүгд найрамдах улс байгуулснаа зарлажээ. Үүний дараа эхэлсэн цэргийн мөргөлдөөний явцад Азербайжан улс Уулын Карабах дахь хяналтаа алдсан юм.
Үүнээс хойш Азербайжан гаар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалах, харин Армян болохоор өөрсдийгөө тусгаар улс гэж зарлаад байгаа Бүгд найрамдах улсын сонирхлыг хамгалаан зөрчилдсөөр өнөө хүрч байгаа юм.

0 Сэтгэгдэл