Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Төв цэнгэлдэх наадамд бэлэн эсэхийг өнөөдөр шалгаж хүлээн авна

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж баяр наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэх талаар салбар хорооны дарга нарын мэдээллийг сонсчээ. Энэ жилийн наадмаар барилдах 1024 бөхийг энэ сарын 8-10-ны хооронд бүртгэхээр болсон байна. Мөн энэ жилийн наадмаар 1000 гаруй сур харваач, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорихоор болжээ.
Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан ч болох юм. Хуралдааны үеэр салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлаа сайтар нягталж, наадмын арга хэмжээ болох байр талбайн тохижилтын ажлыг чанартай хийж дуусгахыг үүрэг болгоод өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэж Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэв.
Түүнчлэн хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон, хөтөлбөрийг уяач, наадамчдад танилцуулах, уралдааны цагийн хуваарийг баримтлах, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй гэж тэрээр нэмж хэлсэн юм.

0 Сэтгэгдэл