Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Ерөнхийлөгчийг нь тагналаа гэж Литви улс Оросыг буруутгалаа

Ерөнхийлөгч Дали Грибаускайтыг тагнахын тулд албан өрөөнд нь чагнах төхөөрөг байрлуулах гэж латвийн төрийн тэргүүний хамгалалтын албаны ажилтныг худалдан авахыг санаархлаа гэж Литвийн засгийн газар ОХУ-ын иргэнийг буруутгасан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шоронд сууж байгаа Оросын иргэн Н.Ф гэгчийг мөрдөн шалгах явцад тэрээр ерөнхийлөгчийн албан өрөөнд чагнах төхөөрөмж тавихын тулд хамгаалалтын ажилтнуудыг худалдан авахыг оролдсон, хуурамч бичиг баримт ашиглан хил давсан гэж Литвийн эрх баригчид буруутгаж байгаа юм.
Оросыг тагнуулын хэрэгт буруутгаж байгаа нь Литвад зөвхөн энэ удаа ч биш. “Литвад ажиллаж байгаа оросын дипломатуудын гурван хүний нэг нь өөрийн орондоо тагнуулын байгууллагад ажилладаг юм уу, тэдэнтэй хамтран ажилладаг” хэмээн литвийн сөрөг тагнуулын алба өнгөрсөн оны гуравдугаар сард тайлан бичиж байсан юм.
Энэ бүхэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх шинэ жүжиг хэмээн оросын хэвлэлүүд бичиж байна. Украины зөрчилдөөнд Москва хэт их оролцож байгаа учраас НАТО зүүн Европ дахь цэргийн оролцоогоо бэхжүүлж байгаа нь оросуудад таалагдахгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл