УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Савченко Украйны Батлан хамгаалахын сайд болоход бэлэн гэнэ
Оросын төв телевизийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэмээн ОХУ-д баривчлагдан хорих ял аваад байсан ч Украины засгийн газрын чармайлтаар суллагдаж Дээд Радагийн гишүүн болоод байгаа украин нисгэгч Надежда Савченко Украины Батлан хамгаалахын сайд болоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яамны тэргүүн болохыг зөвшөөрөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Зөвшөөрөлгүй яахав” гэж хариулжээ.
Тэрээр хуулийг уян хатан болгож, бодит байдалд илүү ойртуулах гэнэ.Тэр бас батлан хамгаалах салбарыг удирдвал нэгдүгээрт армийг хууль ёсны болгож илүү үр ашигтай болгоно, хоёрдугаарт Украины зэвсэгт хүчнээс бүхий л авлигачдыг зайлуулах гэнэ. Савченко эндээ Краматорскийн нисэх буудлын цэргийн ажиллагааны үеэр нэг группыг хурандаа, нөгөөг хошууч, гуравдахийг ахмад удирдаж байсан, ганцхан ахмад л өөрийнхөө хэсгийг авч гарсан гэж ярьжээ.
Үүний өмнө Надежда Савченко бас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл 100 хувиар ялна гэж мэдэгдэж байсан юм.
Оросын сэтгүүлчдийг хөнөөсөн гэдэг хэргийнхээ төлөө тэрээр ОХУ-ын хуулиар 22 жил хоригдох ял аваад байсан ч амь үрэгдэгсдийн ээжүүд өршөөл хүссэнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өршөөл үзүүлж Украин улсад эргүүлэн өгсөн юм.
Оросын төв телевизийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэмээн ОХУ-д баривчлагдан хорих ял аваад байсан ч Украины засгийн газрын чармайлтаар суллагдаж Дээд Радагийн гишүүн болоод байгаа украин нисгэгч Надежда Савченко Украины Батлан хамгаалахын сайд болоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Батлан хамгаалах яамны тэргүүн болохыг зөвшөөрөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Зөвшөөрөлгүй яахав” гэж хариулжээ.

0 Сэтгэгдэл