УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
БНАСАУ-д дахиад л олон нийтийн сүрт жагсаал болж баярлалаа

Энэ удаа умардынхан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг Төрийн зөвлөлийн даргаар сонгосонтой холбогдуулан нийслэл Пеньянд олон мянган хүний сүрт жагсаал хийж баярласнаа илэрхийлсэн байна. Ким Ир Сений нэрэмжит хотын төв талбайд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагууд, төрийн болон цэргийн зүтгэлтнүүд, яам тамгын газрын төлөөлөгчид, Дотоодын аюулгүй байдлын хүчин, олон нийтийн байгууллага, багш, оюутнуудын төлөөлөл жагссан байна.
Цуглаан дээр Ардын дээд хурлын тэргүүлэгчдйин дарга Ким Ён Нам хэлсэн үгэндээ “Ким Чен Уныг төрийн өндөр албанд сонгосон явдал тус улсад түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо” гээд арми, ард түмнийг “Чучхегийн хувьсгалт үзэл санааг төгс ялуулах, хүчирхэг социалист гүрэн байгуулах, эх орноо нэгтгэхийн төлөө БНАСАУ-ын удирдагчийг нягт тойрон хүрээлэх”-ийг уриалжээ.
Арга хэмжээнд оролцогсод нам төрийн өндөр албан тушаал бүхий Ким Чен Унд үнэнчээ илэрхийлжээ.

Зургадугаар сарын 29-нд Пеньянд болсон Ардын дээд хурлын чуулганаар хуучин Улсын Батлан хамгаалах хороог Төрийн зөвлөл болгон өөрчилж даргаар нь Ким Чен Уныг депутатууд санал нэгтэй сонгосон юм.
Парламентын энэ чуулган тавдугаар сард болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурлын дараагаар Ким Чен Уны засгийн газартай эв нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болж байна. Энэ их хурлаар БНАСАУ-ын тэргүүнийг намын даргаар сонгосон юм. Үүний өмнө Ким Чен Ун намаа нэгдүгээр нарийн бичгийн даргын хувьд удирдаж байсан юм. Харин СХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар БНАСАУ-ын удирдлагын шийдвэрээр энэ улсын удирдагч байсан Ким Чен Ирийг солонгосын ард түмний өмнө байгуулсан гавяаных нь төлөө мөнхөд сонгосон юм.
Ким Чен Ун өнөөдөр бас улсын зэвсэгт хүчнийг тэргүүлж БНАСАУ-ын маршал цолтой юм.

0 Сэтгэгдэл