“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Наймдугаар сараас эхлэн зуух солино
Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Тэгвэл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар энэ жил хэрхэн ажиллах талаар БОАЖЯ, Нийслэлийнхэн хамтран төлөвлөгөгөө гаргажаа. Тухайлбал, зуны хугацаанд агаарын чанарыг сайжруулах үндсэн бүсэд хамрагдах айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангах үүднээс түлшний нөөц бүрдүүлэх, дэд бүс буюу зуухны бүсэд хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоож найм, есдүгээр сараас эхлэн зуух сольж эхэлнэ. Эдгээрээс гадна шинээр найман байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулах, төрийн болон нийслэлийн өмчийн 10 орчим нам даралтын зуухны технологийн шинэчлэл хийх аж. Түүнчлэн Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, хорооны байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженер шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Дашрамд сонирхуулахад дээрх бүх арга хэмжээг БОАЖЯ-ны Цэвэр агаарын сангаас санхүүжүүлж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























