УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Туркийн тагнуул нисэх буудалд халдлага болохыг урьдчилан мэдэж байсан
Улс оронд нь, нисэх буудалд халдлага болох гэж байгааг Туркийн тагнуулын алба засгийн газартаа анхааруулж байсан гэнэ. Тагнуулчид “Лалын улс” зэвсэгт бүлэглэл агаарын тээврийн салбарт, ялангуяа Стамбулын нисэх будалд халдах гэж байна гэж бүр 20 хоногийн өмнө мэдээлж байжээ.
Туркийн телевизийн CNN Turk сувгийн мэдээлснээр бол тагнуулчид энэ мэдээллээ улс орны удирдлага, бүрэн эрх бүхий бүхий л байгууллагад өгсөн гэнэ. Тэд бүр ийм халдлага болж мэдэх хэд хэдэн газар, байрлал, түүн дотор стамбулын Ататюрк нисэх буудлын нэрийг гаргаж өгч байжээ.
Ийм халдлага болох гэж байгаа тухай мэдээлэл интернетийн сүлжээгээр, “Твиттер”-ээр ч явж байж. Fuat Avni Mizah нэртэй сервисийн ашиглагч Стамбулд дэлбэрэлт болох гэж байна хэмээн халдлага болохоос хэдхэн цагийн өмнө бичсэн байна. Энэ бүхий л бичлэгүүдэд Аттюркийн нисэх буудалд аллага болох гэж байна, энэ нь “Израиль, Оростой харилцах харилцаа муудсанаас үүдэлтэй” гэж анхааруулжээ. Энэ твиттер-аккаунт бүр 2015 оноос туркийн эрх баригч намд хандсан бичлэгүүдээрээ нэрд гарч 96 мянга орчим бичигчтэй болсон ч чухам хэн эрхэлдэг нь өнөө болтол тодорхойгүй байгаа юм.
Зургадугаар сарын 29-ний шөнө Стамбул хотын Ататюркийн олон улсын нисэх буудалд алан хядагчид автомат буугаар гал нээж, дараа нь гурван ч бөмбөг дэлбэлсний уршгаар 43 хүн амь алдаж, 239 хүн шархадсан юм. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын 13 орын иргэн байжээ.
Улс оронд нь, нисэх буудалд халдлага болох гэж байгааг Туркийн тагнуулын алба засгийн газартаа анхааруулж байсан гэнэ. Тагнуулчид “Лалын улс” зэвсэгт бүлэглэл агаарын тээврийн салбарт, ялангуяа Стамбулын нисэх будалд халдах гэж байна гэж бүр 20 хоногийн өмнө мэдээлж байжээ. Туркийн телевизийн CNN Turk сувгийн мэдээлснээр бол тагнуулчид энэ мэдээллээ улс орны удирдлага, бүрэн эрх бүхий бүхий л байгууллагад өгсөн гэнэ. Тэд бүр ийм халдлага болж мэдэх хэд хэдэн газар, байрлал, түүн дотор стамбулын Ататюрк нисэх буудлын нэрийг гаргаж өгч байжээ.

0 Сэтгэгдэл