Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Долоо хоногийн аль шөнө хүн хамгийн сайн нойрсч амардаг вэ

Мягмар гарагаас лхагвад шилжих шөнө хүн хамгийн тавтай нойрсч алжаалаа тайлж чаддаг гэж Их Британийн судлаачид тогтоолоо хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
Эрдэмтэд таван мянга гаруй сайн дурынхныг бүртгэн тэднийг өдөр бүрий унтаж байх үед нь зүрхний цохилтыг нь тусгай аппаратаар хэмжиж, хэрхэн амарч байгааг нь тодорхойлсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ үзүүлэлт эрчүүд, эмэгтэйчүүдэд адилхан гарсан гэнэ. Ингэхэд лхагва гарагт шилжих шөнө хүмүүсийн артерийн даралт буурч, бухимдлын гормоны түвшин буурч байжээ.
Үүнийг эрдэмтэд лхагва гарагт шилжих шөнө нь долоо хоногийн дундах үе болохоор бие организм ажлын хоёр өдрийн алжаалаа тайлж, дараагийн хоёр хоногийн ажилдаа шаардлагатай хүчээ нөөцөлдөгтэй холбоотой учраас унтаж байгаа минут бүр нь амралтад нь илүү үр дүнтэй байдаг гэж тайлбарлажээ. Мягмар гарагийн орой хүн орондоо оройтож орсон ч гэсэн амралт нь маш сайн байдаг гэнэ.
Долоо хоногийн бас нэг сайн амардаг шөнө нь бямба гарагаас нямд шилжих шөнө гэж байна.
Харин үүний өмнө америкийн эрдэмтэд хүн өдрөөр унтах нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл