Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлийн хэмжээнд хоёр өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлд, “...санал авах өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төв ажиллахыг хориглосон бөгөөд хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана” гэж заасан.

Энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай А/499 дугаартай захирамж гаргасан. Захирамжаар сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд энэ өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ авах тухай А/537 дугаар захираж гаргаж, сонгуулийн санал хураалт дууссаны дараа техникийн тооллого явуулахтай холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

Түүнчлэн сонгуулийн санал авах гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр /06 дугаар сарын 29/-т шилжүүлсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл