Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Мэдэгдэл
Төрийн албыг худалдаж, мөнгө босгох тухай МАН-ын удирдлагуудын ярьсан аудио бичлэг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ мэдээллийг эмзэглэн хүлээн авч, санаа зовж, айдас түгшүүрт автаж байгаагаа төрийн олон албан хаагч бидэнд илэрхийллээ.

Төрийн албыг дэлгүүрийн бараа мэт харж, мөнгөөр үнэлэн, албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хомроглон халах тухай энэ бичлэг нь ажлаа шударгаар хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг айдаст автуулжээ. Төрийн албыг улс төрийн арилжаа наймааны хар зах болгохыг санаархсан энэхүү үйлдэл нь олон мянган эгэл жирийн, шударга албан хаагчийн нэр төрийг сэвтүүлсэн, Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн төдийгүй төрийн албыг тасралтгүй үргэлжлүүлэх, залгамж чанарыг алдагдуулж, уландаа гишгэсэн маш ноцтой үйлдэл боллоо.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ямар ч шатанд ажиллаж байгаа албан хаагчдыг бид улс төрийн үзэл бодлоор ялгаварлалгүйгээр ажлын дадлага туршлага, мэргэжил ур чадварыг харгалзан, тогтвортой ажиллуулж ирсэн. Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулах, дэвшүүлэн ажиллуулах гэсэн зарчмыг хатуу баримтлан ажиллаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэсээр ирсэн, цаашид ч энэ зарчмын дагуу ажиллах болно.

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
0 Сэтгэгдэл