“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Наадмаас өмнө шилжилт хийлгэхийг анхаарууллаа
Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн,
ашиглах боломжгүй болгосон, хүчинтэй хугацаа дууссаны улмаас бүртгэлийн
байгууллагаас иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн иргэний цахим
үнэмлэхийг Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
сонгуулийн өмнө хэвлэж иргэдэд олгосон.
Харин бусад иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 11-ний өдрөөс хэвлэж эхлэх аж. Иймд Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг анхааруулж байна.
Иргэний цахим үнэмлэхийг Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу иргэнд эхний удаа үнэ төлбөргүй олгох юм. Харин цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийлгэж, хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах аж.
Энэ сарын 10-ныг дуустал (7, 8-ны бямба, ням гарагуудад мөн адил) нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд харьяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл