Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлийн хэмжээнд 1077 угсармал орон сууцыг дулаална

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 85 дугаар тогтоолоор “Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан юм. Журмын дагуу эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1077 орон сууц байдаг бөгөөд эдгээр барилга нь өвөл хүйтэн, сантекникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог, хана туурга, таазаараа дулаан алдагдал ихтэй байдаг байна.“Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дулаалгын ажлыг эхлүүлснээр угсармал орон сууцуудыг зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэх юм. Журмын дагуу иргэд төсөлд хамрагдахын тулд байрныхаа СӨХ-ны хурлаар хэлэлцүүлж, саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлнэ. Тухайн дүүргийн Засаг Дарга нь төсөлд хамрагдах хүсэлтийг зөвшөөрч, батламжлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, сууц өмчлөгч болон гүйцэтгэгч компанитай гурван талт гэрээ байгуулснаар төсөл хэрэгжинэ. Одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 9 байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 31-дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны 10 дугаар байранд зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлсэн байна. Ингэж шинэчилснээр тухайн барилгын насжилт 50 жилээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл