Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд Нью-Йорк хамгийн таатай хот

Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд хамгийн таатай хот бол Нью-Йорк, Сан-Франциско, Лондон гэж “Dell” компани үзжээ. Тус компанийн судалгааны баг дэлхийн хотуудыг соёл, эмэгтэйчүүдэд ашигтай капитал, технологи зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлж, дүгнэжээ. Мэдээж юун түрүүнд бүсгүйчүүдийн бизнес эрхлэхэд таатай орчин, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн нь өсөлт, хурдац зэргийг харгалзан үзсэн байна.
Судалгааны дүнгээр нэгдүгээрт, Америкийн Нью-Йорк хот орсон бол хоёр, гуравдугаарт Сан-Франциско, Лондон хот орсон байна. Эхний 10-т Стокгольм, Сингапур, Торонто, Вашингтон, Сидней, Парис, Сиэтл хот оржээ. Нийтдээ ийм таатай нөхцөлтэй хотын жагсаалтад манай гаригийн 25 хот орсон байна.
“Техник технологийн дэвшил, эмэгтэйчүүдийн ажлын байр зэрэг нь дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бидний судалгааны дүнгээс үзэхэд энэ талаар, эмэгтэйчүүдийг дэмжихэд зарим улс орон, хот багагүй санаачлага гаргаж, тэдний зүгээс талархал хүлээн, дэмжлэг авч байгаа нь харагдлаа” гэж Dell компанийн ахлах дэд ерөнхийлөгч, маркетинг хариуцсан захирал Карен Кинтос мэдэгдсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл эмэгтэйчүүдээс дэмжлэг авахын тулд хотуудын эдийн засгийн өсөлтийн 86 хувь нь тэдэнд таатай нөлөөтэй байх шаардлагатай гэжээ.
Энэ жилийн судалгаанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хэр таатай болохыг тодорхойлохын тулд дэлхийн 50 хотыг хамруулсан юм байна.

0 Сэтгэгдэл