Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн газрыг судлаж үзэн боломжтой, боломжгүй гэсэн хариуг өгчээ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210 материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн, цахим системээр 3200 хүсэлт ирснээс 2000 гаруйд нь боломжтой, боломжгүй гэсэн хариу өгсөн гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Зуслангийн газрын өмчлөл эхэлсэн цагаас хойш нийт ирүүлж байгаа өргөдөл , хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчлүүд зонхилж байгаа юм байна. Дээрхи 2 дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18 216 нэгж талбар буюу иргэний газрыг өмчлүүлэх ажил ирэх 9-р сар хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар зуслангийн өмчлөлийн ажил 20 гаруй хувьтай байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл