АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Шинэ парламентад гурван бүлэг ажиллах нь
УИХ-ын сонгуулийн пропорциональ системээр намын жагсаалтаар 28 гишүүн парламентад орох учиртай. Энэ нь нийт сонгогчдоос авсан саналыг хувилж бодон тооцно. Улс төрийн намууд 5 хувийн босго давж байж жагсаалтын эхнээс дараалан орох ёстой гэсэн үг юм. Ингэхээр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүн мэдээг нэгтгэж хувиар нь тооцож үзвэл АН-аас жагсаалтын эхний 10-т бичигдсэн Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг нар УИХ-д орох магадлал өндөр байна. Харин МАН-аас жагсаалтын эхний ес буюу С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар парламентад суух бололтой.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтын эхний таван нэр дэвшигч орж ирнэ. Гэхдээ эхний тав дотор багтаж байсан Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нар нэр дэвших эрхгүй болж хасагдсан учир Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар УИХ-д дараагийн дөрвөн жилд сууж мэдэх нь. Мөн таван хувийн босго дөнгөж давсан ИЗНН-аас жагсаалтын эхний хүн С.Оюун орох боломжтой болох аж. Эдгээр дээр бие даан нэр дэвшсэн гурван хүн нэмэгдэнэ. Ингэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл найман гишүүнтэй болж УИХ-ын тухай хуулийн дагуу парламентад бүлэг байгуулах боломж бүрдэх нь бололтой. Ингэхээр АН, МАН, МАХН-МҮАН гэсэн гурван нам эсвлийн гурван бүлэг, нэг намын ганц гишүүн, гурван бие даагч гишүүн ирэх дөрвөн жилд УИХ-д ажиллаж таарах нь.

0 Сэтгэгдэл