УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ром хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Италийн нийслэл Ром хотын даргаар анх удаа сөрөг хүчин болох “Таван од хөдөлгөөний” төлөөлөгч 37 настай Виржиния Ражи гэдэг эмэгтэй сонгогдох нь өнгөрсөн ням гарагт болсон хоёрдахь шатны санал хураалтаар тодорхой боллоо. Ражи бүсгүй энэ санал хураалтаар 64-68 хувийн санал авсан нь бусдаасаа үнэмлэхүй түрүүлсэн хэрэг.
1978 оны долдугаар сард төрсөн тэрээр Roma Tre их сургуулийг хуульчийн мэргэжлээр төгсөн 2006 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. Англи, франц, испани хэлтэй энэ бүсгүй 2011 оны гуравдугаар сард “Таван од хөдөлгөөн”-ий эгнээнд элсч хоёр жилийн дараа Ром хотын хамтралын зөвлөлд сонгогдож байжээ.
Ром хотын даргыг сонгох эхний шатны сонгууль энэ сарын 5-нд болоход тэрээр 35 хувийн санал авч хоёр дахь шатны сонгуульд оролцох болсон юм.
Италийн бас нэг том хот Туринд болсон санал хураалтаар бас “Таван од хөдөлгөөн”-ий нэр дэвшигч 31 настай Кьяра Аппендино гэдэг бүсгүй хотын дарга болох нь тодорхой болжээ.

0 Сэтгэгдэл