УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ким Чен Уныг үхсэн гэдгийг Сөүл няцаалаа

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун амиа золиослогч эмэгтэйн бөмбөг дэлбэлэх үеэр амь үрэгдлээ хэмээн East Asia Tribune сайт мэдээлснийг Өмнөд Солонгос албан ёсоор няцаасан байна. Сөүл үүнийг “цуурхал” гэжээ.
East Asia Tribune хэвлэлд БНАСАУ-ын удирдагчийг энэ 20-ны өдөр нийслэл Пеньяны Потхонган дүүрэгт шинэ барилга ашиглалтад хүлээн авах ажиллагаанд оролцохоор явж байхад нь 14,00 цагийн үед үл мэдэх нэгэн эмэгтэй хамгаалалтын хүмүүсийн дундуур орон удирдагчийн дэргэд очоод бүсэндээ байсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж бичжээ. Удирдагчийн хамгаалалтын албаныхан зэвсэг хэрэглэсэн ч амжаагүй гэнэ. Хүнд шархадсан Ким удирдагчийг ойрын эмнэлэгт хүргэхээр авч явсан ч замдаа нас барсан гэж хэвлэлд бичжээ.
East Asia Tribune хэвлэл бас өөр тодорхой зүйл нийтлээгүй ч умардын нэг иргэний хэлснээр бол амиа золиослогч бүсгүй их сайхан хүүхэн байсан гэжээ.
Энэ мэдээнд бас Умард солонгосын телевиз хэдийнээ эмгэнэлийн мэдээ уншиж ард түмэндээ хүргэсэн гэсэн байна.
Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд өөрийн цэргийнхэн болон, Хоёр солонгосыг нэгтгэх яамны эх сурвалжаас тодруулахад “Бидний тагннуулын мэдээгээр бол ийм явдал болоогүй” гэж Батлан хамгаалахын эх сурвалж хэлсэн байна. Сэтгүүлчийн “Ким Чен Ун амьд гэж та үзэж байна уу” гэсэн шууд асуултад эх сурвалж “Тэгэлгүй яахав. Би яг тэгэж бодож байна” хариулсан байна.
Хоёр Солонгосыг нэгтгэх яамны эх сурвалж “East Asia Tribune хэвлэлийн мэдээнд та тэгтлээ итгэж байна гэж үү, тэр мэдээ, сэтгэгдлүүдийг нь сайн уншиж нягталж үз л дээ” гээд энэ бол “хэвлэлийн бор шувуу” гэсэн байна.
Умард Солонгосын удирдагчийг үхсэн тухай мэдээлдэг нь хуучин ч юм биш. Ялангуяа өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийг хэвлэлүүд нэг биш удаа оршуулж байсан ч тэрээр 2011 оны арванхоёрдугаар сард л жинхнээрээ нас барсан юм.

0 Сэтгэгдэл