Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Зам дагуух хайс хашлага, сандал, хогийн савыг угааж байна

Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм.
Энэ үүргийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Нарны гүүр, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Таван шар, Өнөр хороолол, Барилгачин, Залуусын гудамж, Тасганы овоо, 120-н гүүр, Энхтайваны гүүрний 16028 у/м хайс хашлагыг угаалаа.
Мөн Намьянжү, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, НҮБ-ын гудамж, Их сургуулийн гудамжны хогийн сав, сандлыг угааж, буджээ.
Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар, Зүүн 4 замаас Саппоро, Засгийн газрын ордны баруун зүүн тал, Их сургуулиас Тэнгис кинотеатр, Дүнжингаравын уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэл 730 тэмдгийг угаасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Zochin
Bid xogoo shuurdej shalaa ugaadagtai adil niislel maane bid buxnii ger oron. Xotiin darga unexeer setgel gargax um daa
2016.06.23