Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлжээ

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийг өргөтгөснөөр 150 ортой болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг нь нярайд зориулан тохижуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл