Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Улаанбаатар хотод 110 ”Оюутан цагдаа” ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016
оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан
сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай
шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа”
хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ,
нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас
Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

"Оюутан цагдаа" нь иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй. Энэ жил нийслэлийн 7 дүүргийн 55 чиглэлд “Оюутан цагдаа"-гаар ажиллах 110 оюутантай гэрээ байгуулсан бөгөөд 06 сарын 15-наас 08 дугаар сар хүртэл ажиллана.
"Оюутан цагдаа"-г ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй ажил болж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл