“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
ЭЕШ орон даяар эхэллээ
2015-2016 оны ЭЕШ орон даяар өнөөдөр 12:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ.

Энэ жил 37203 сурагч ЭЕШ өгөх бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс нэг дахин өсчээ. Эдгээр сурагчид 11 хичээлээс математик, нийгэм, англи хэлний хичээлийг хамгийн их сонгож шалгалт өгч байгаа талаар албаныхан хэллээ.
2016 оны ЭЕШ-д Засгийн газрын 37 дугаар тогтоолоор ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон юм.
Тэгвэл энэхүү шалгалтын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Харин бусад хичээлийн батламжийн хуудас хоёр жилийн хугацаанд хүчинтэй байхаар болсон. Гэхдээ төгсөгч Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй ч бусад сонгосон хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй шалгуулагч дараа жил дахин тухайн шалгалтыг амжилттай буюу 400 онооноос дээш өгснөөр их, дээд сургуульд элсэх боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл