“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Шалгалтын зөв хариуг энэ сарын 27-нд нийтэд мэдээлнэ

Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх ЭЕШ энэ сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалтаар өндөрлөнө. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт дээр байршуулдаг журамтай. Тэгэхээр шалгалтдаа аль хариултыг сонгосноо мэдэж байгаа бол дүн мэдээ нь албан ёсоор гарахаас өмнө буюу энэ сарын 27-нд нийтэд мэдээлэх зөв хариулттай өөрийнхөө хийснийг тулгах боломж бас бий.
Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах бөгөөд тухайн шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан дээрхвебсайтаас үзэж болох юм байна. Харин шалгуулагчдын батламж хуудсыг ирэх сарын 5-нд тараана.
Энэ онд ЕБС төгссөн Улаанбаатар хотын шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсаа аймгийн Боловсрол соёлын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.
Харин нийслэлд шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон Монгол хэл бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсаа БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авах юм байна.
Дээрх батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил, буюу 30 сарын хугацаанд хүчин төгөлдөр байх ч үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна.Түүнчлэн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж нь их, дээд сургууль, коллежид элсэх үндэслэл болохгүй юм.

0 Сэтгэгдэл