Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжлийн төвтэй болно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторын нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх, эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалт зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.
Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэх цогцолбор төв байх нь. Тус төвийн барилгын ажлыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирэх сарын 31-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2,5 жилийн хугацаанд дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
Гарын үсэг зурах арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга Сун Вэйрэн нар болон албаны бусад төлөөлөгч оролцсон юм.

0 Сэтгэгдэл