Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хүүхдийн 19 зусланд амрахын зэрэгцээ сурч болно

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан л тасралтгүй үйл ажиллагаа явуулжээ. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх зургаа, хувийн хэвшлийн 16 зуслан байдаг бөгөөд 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарсан гэх мэдээлэл бий.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг байгаа. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна.
Тэгвэл Хүүхдийн зусланг магадлан шалгах удирдамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсгийг ахлан нийслэлийн Онцгой байдлын газар галын аюулгүй байдал, Эрүүл Мэндийн газар хүүхдийн зуслангийн эмнэлэг, эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар харуул хамгаалалт, хүүхдийн аюулгүй байдал, Мэргэжлийн хяналтын газар Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал, барилга, эрчим хүч, хоол үйлдвэрлэл хүнсний стандартад, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг тус тус шалган үнэлж, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.
Нийт 22 хүүхдийн зусланг магадлан шалгах үйл ажиллагаанд хамруулснаас Нарс, Нарлаг, Жавхлант, Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай, Найрамдал гэсэн хүүхдийн 19 зуслан сургалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрх авчээ.

0 Сэтгэгдэл