Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Цэнгэлдэх хүрээлэнд наадмаар нэмэлт гэрэлтүүлэг тавина

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангаж, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байна.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, бага зардлаар хариуцлагатай зохион байгуулж ажиллана гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос онцоллоо.
Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт гэрэлтүүлэг тавих, гол асарын урд, хойд талын фасадыг засварлах, төв асарын суудлыг солих, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний хэсгийн баганыг сэргээн засварлах зэрэг ажлыг хийх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл