Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Сайн хашаа” хөтөлбөр айлуудыг сайн хашаатай болоход дэмжинэ

Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр баталсан. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд амины сууц болгон хөгжүүлэх, дэд бүтцийг нь шийдэх арга зам бий.
Айл өрх эсвэл хөршүүдээрээ хамтарч “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, оролцох боломжтой. 15 хүртэл сая төгрөгийг 5 жилийн хугацаанд 5 хувийн хүүтэйгээр зээлж, хашаа, хөрш, гудамжаа тохижуулахыг дэмжиж байгаа юм. Эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр журамд зааж өгчээ.
Ингэснээр иргэд зээлийн дарамтанд орохгүйгээр амьдарч буй орчноо эрүүл, тохилог болгох боломж олгож байгаа. Улаанбаатарын 69 мянга 200 айл өрх “сайн хашаа”-тай өрхийн анхдагч болохоор батламжаа авсан. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг дэмжиж гэр хорооллыг тохилог, инженерийн дэд бүтэцтэй, эрүүл тохилох болгох шийдлийг хэрэгжүүлэхээр 30 гаруй компани хамтарч ажиллана.
Хоёр үе шаттай хэрэгжих “Сайн хашаа” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх учир иргэдээс санал авч, сайн санаачилга байвал хөтөлбөртөө тусгах юм байна. 1950-1960 оны үеийн соёлын довтолгоонтой төстэй ч гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тайлбарласан.
Хөтөлбөрийг баталсны дараа иргэдээс газар, хашаа байшингаа барьцаалж зээл авсан нь цөөнгүй байдаг тул зээлийн дээд хэмжээг нэмж өгөхийг хүсчээ. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан газрын гэрчилгээгээ зээлээс чөлөөлөх боломжийг давхар бүрдүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл