УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
”Эрдэнэс тавантолгой”-н хувьцаагаа хэзээ ч баталгаажуулах боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр Засгийн газар худалдаж авахаар болсныг өнгөрсөн пүрэв гарагт дуулгасан.
Иргэн бүрт оногдсон 1072 ширхэг хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан худалдаж авах бололцоог нээж өгсөн юм. “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна.
Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшиж байгаа. Давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна.
Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Хэрэв иргэд хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авна. Өнөөдөр арилжааны банкууд иргэдийг бүртгэж, баталгаажуулах ч энэ нь ямар нэг хугацаа заасан зүйл биш гэлээ. Хувьцаагаа баталгаажуулна гэж банкинд оочер дараалал үүсгэх шаардлага байхгүйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тайлбарласан.
Иргэд сайн дураар бүртгүүлэн баталгаажуулах учир заавал бүгд хамрагдах ёстой албан шаардлага биш хэмээн тодотгосон юм. Засгийн газарт хувьцаагаа худалдлаа гэхэд эхний ээлжийн 323 хувьцааг гурав хувааж авахаар зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр Засгийн газар худалдаж авахаар болсныг өнгөрсөн пүрэв гарагт дуулгасан. Иргэн бүрт оногдсон 1072 ширхэг хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан худалдаж авах бололцоог нээж өгсөн юм. “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл