УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ерөнхийлөгчөө огцруулах гэж Венесуэльд 1,3 гарын үсэг цуглуулжээ

Ерөнхийлөгч Николас Мадураг эргүүлэн татах бүх нийтийн санал асуулга явуулахын тулд Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчид 1,3 сая гарын үсэг цуглууллаа хэмээн мягмар гарагт зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээллээ.
Уг нь бүх нийтийн санал асуулга явуулахын тулд 195 мянгаас доошгүй хүн дэмжиж гарын үсэг зурсан байхад хангалттай юм байна.
Сөрөг хүчнийхэн бас Үндэсний сонгуулийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзсан, тэд нь 1,3 сая хүний гарын үсэг нь жинхэнэ, хүчин төгөлдөр гэсэн хэмээжээ. Ингэхээр сөрөг хүчнийхэн шаардлагатай хэмжээнээс зургаа дахин их гарын үсэг цуглуулж чадсан болохоор бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргахыг сонгуулийн байгууллагад шаардах эрхтэй болж байна.
Үүний зэрэгцээ эрх баригч Венесуэлийн нэгдсэн социалист намынхан “сөрөг хүчнийхэн зайлшгүй шаардлагатай тооны гарын үсэг цуглуулж чадаагүй” гэснийг няцаажээ.
Сөрөг хүчнийхэн Мадурог огцруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн 1,8 сая хүний гарын үсгээ бүр тавдугаар сарын эхээр Сонгулуийн төв зөвлөлд өгсөн юм. Энэ бүхнийг нягталж үзсэний дараа сөрөг хүчнийхэн дахиад гарын үсэг цуглуулсаар байгаа нь энэ.
Тавдугаар сарын дундуур ерөнхийлөгч Николас Мадурог ордны эргэлтээр огцруулан засгийн эрхээс зайлуулж магадгүй хэмээн америкийн байгууллагын шинжээчид үзэж байсан юм. Одоо харин ийм ордны эргэлт нь ирэх жил болох бүх нийтийн санал асуулгаар болж магадгүй гэж тэд үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл