АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Австралийн Амбан захирагч Уул уурхайн хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт найдаж байна гэв
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч хатагтай Квентин Брайст итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. ИЖБ-ээ барих ёслолын дараа болсон уулзалтын үеэр Амбан захирагч Брайс Монгол, Австралийн хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дөхөм болох ижил төстэй зүйлс олон байгааг дурдаад уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Амбан захирагч өөрийгөө Монгол Улсад очиж үзсэн анд нөхөд олонтой болохын хувьд Монгол Улсын талаар багагүй зүйлс тэд нараас сонсож байдгаа тэмдэглэсэн байна.Элчин сайд Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Амбан захирагчид уламжлаад хоёр улс боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай буйгаа дурдаад Австрали Улсаас Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.
0 Сэтгэгдэл
























