УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Казахстаны Актобед терроризмын аюул дээд түвшин зарлалаа

Казахстаны Актобе хотноо зэвсэглэсэн этгээдүүд зэвсгийн дэлгүүрт халдан дээрэм хийгээд дараа нь цэргийн анги руу дайрч нийт зургаан хүний амь бүрэлгэсний дараа терроризмын аюулын дээд түвшин буюу “улаан” түгшүүр зарласан байна.
Хотын иргэдийг онцын шаардлагагүй бол гудамжинд гарахгүй байхыг анхааруулсны зэрэгцээ хотод иргэдийн зорчих хязгаарлалтын бүс тогтоосон байна. Одоо хотын гудамжинд хүмүүс бараг байхгүй, нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож агаарт нисдэг тэрэг эргүүл хийж байна. Актюбины мужийн амбан захирагч Бердибек Сапарбаев телевизээр ард иргэддээ хандаж хүмүүсийг тайван байхыг уриалаад “Одоо нөхцөл байдал тайван тогтвортой, хяналтад байна” гэж мэдэгджээ.
Ням гарагт Актобе хотын зэвсгийн “Паллада” дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд дайран орж худалдагч, хамгаалалтын ажилтны амийг хөнөөгөөд, цагдаагийн гурван ч ажилтныг буудан шархдуулсан юм. Дараа нь зэвсгийн бас нэг дэлгүүрт халдахдаа нэг үйлчлүүлэгийн амийг хөнөөсөн бол өөр нэгнийг шархдуулжээ. Энэ Тэднийг цагдаагийнхантай буудалцах үеэр гурван ч дээрэмчин алагдаж, нэг нь шархадсаныг цагдаагийнхан саатуулсан байна.
Улмаар дээрэмчид шугамын автобус барьцаалан ойролцоох цэргийн анги руу дайрах үеэр цэргийн гурван ч албан хаагч амь үрэгдэж зургаан хүн шархаджээ. Цэргийнхэн тэдний дайралтыг няцаах үеэр нэг дээрэмчин алагдаж, бас нэг нь шархадсаныг олзолж авчээ.
Энэ бүх халдлагын улмаас зургаан хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсаны дотор цэргийн албан хаагч зургаа, цагдаагийн ажилтан гурав байна.
Актобе нь Казахстаны баруун нутагт байдаг хот юм.

0 Сэтгэгдэл