Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Хүүхэд хамгаалах өдрийг хэзээнээс хэн тэмдэглэж эхэлсэн бэ

Жил бүрийн зуны эхэн сарын тэргүүн, зургадугаар сарын нэгэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэдэг. Манайд ч Хүүхдийн баяр, Эх үрсийн баяр, хэмээн янз янзаар нэрлэж байсан энэ баяраар эцэг эхчүүд л хүүхдүүдээ баярлуулаад өнгөрдөг байснаас биш төр засаг хүүхдийн талаар нэг их анхаардаггүй байсан нь нууц биш. Харин дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд дэлхий дахинаа өлсгөлөн зовлон зүдгүүр нэрвэгдэж, дайны хөлд өртөж байгаа хүүхдүүдэд туслах олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Багачууд маань маргааш баярлана, Өнгөтэй сайхан хувцасаа өмсч, талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газруудаар зорчин хөөрч баясна. Харин энэ баярыг хэзээнээс эхлэн яаж тэмдэглэж ирсэн юм бол.
Хүүхэд хамгаалах өдрийн түүх.
Хамгийн анх 1925 онд АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Хятадын консул дорно дахинаас гаралтай Дуань-у-зе гэдэг баяраар эцэг эхгүй хятад хүүхдүүдийг урьж бэлэг өгөн, луут завиар зугаалуулсан гэдэг. Улмаар энэ нь уламжлал болон жил бүр хүүхдүүдийг урьдаг болж. Үүнийг л үндэс болгон энэ өдөр зургадугаар сарын 1-нийг Олон улсын хүүхдийн өдөр болгож тогтсон байна. 1925 онд Женевт болсон Бүх дэлхийн хүүхдийн асуудлаарх бага хурал дээр албан ёсоор энэ тухай чанга дуугарсан гэдэг.
Ингэж байтал дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, энэ өдрийг Европ бүү хэл дэлхий даяраа тэмдэглэж чадалгүй олон жилийн өнгөрүүлж.
Харин 1949 онд францын нийслэл Парист Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдаж, хил хязгаараар тусгаарлагдахгүй нийгмийн чанартай олон асуудал ярилцсаны нэг нь хүүхдийн тухай байснаас Хүүхдийн баярыг тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Ингээд 1950 оноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “International Children"s Day”-ийг зургадугаар сарын 1-нд тэмдэглэж ирсэн байна.

0 Сэтгэгдэл