УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Пакистанд нөхөр нь эхнэрээ “зөөлөн зодож” болно
Medrel ch goedono ed nart.estoi bvtehgvi ee
MEDRELUUD

Пакистан улсын “Лалын үзэл суртлын зөвлөл” гэсэн байгууллагаас нөхөр нь эхнэрээ сахилга батын арга хэмжээ авах үүднээс аядуу зөөлнөөр зодохыг зөвшөөрсөн хууль санаачилсан байна. Лалын үзэл суртлын зөвлөл буюу “CII” гэсэн байгууллага нь лалын шашинтай холбоотой хууль журам батлахтай холбогдуулан парламентад зөвлөгөө өгдөг Үндсэн хуулийн байгууллага аж.
Гэхдээ тэдний өгсөн зөвлөгөөг парламент заавал авч үзэж батлах албагүй. Гэхдээ сүүлийн үед Пакистанд шашны хэт явцуу үзэлтнүүдийн нөлөө асар ихээр нэмэгдэж байгаа тул энэхүү хуулийг парламент батлахыг үгүйсгэх аргагүй юм.
“Шинэ хуулийн заалтуудыг олж авсан “Express Tribune” сонин зарим зүйлээс нь иш татжээ. Ингэхэд шинэ хуулинд “эхнэр нь нөхрийн үүрэг захирамжийг дагаж мөрдөхгүй эсхүл нөхрийн хүссэнээр хувцаслахгүй байгаа тохиолдолд нөхөр нь эхнэрээ зөөлөн зодохыг зөвшөөрнө” гэсэн байна.
Цаашлаад энэ хуулийг хижаб буюу лалын шашны дэгийн дагуу нөхөрт гарсан эмэгтэй хүн гадуур гарахдаа өмсөх ёстой нүүр, биеийг бүхэлд нь халхалсан өмсгөлийг өмсдөггүй, танихгүй хүмүүстэй нөхрийн зөвшөөрөлгүйгээр уулзаж үг сольдог, хөндлөнгийн хүмүүст дуулдахаар хэт чанга ярьдаг ба нөхрийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн хүнд мөнгөн туслалцаа үзүүлдэг эмэгтэйчүүдийн эсрэг энэ хуулийг батлахыг санал болгосон байна.
Үүнээс өмнө Лалын үзэл суртлын зөвлөл нь “Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс хамгаалах хууль”-ийг лалын шашны ёс зүйд нийцэхгүй гээд авч үзэхээс татгалзаж байсан юм.

0 Сэтгэгдэл
2016.06.05
2016.05.30