УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Путиныг АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй Финлянд уулзуулъя гэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх намар шинээр сонгогдох АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй уулзуулах ажлын Финлянд улс өөртөө хүлээн зохион байгуулж болдох юм гэж Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдсэн байна.
Тэрээр нутгийнхаа TV1 телевизэд яриа өгөхдөө Орос, АНУ-ын тэргүүнүүдийн уулзалтын талаар ийм санаачилга гаргаж байгаагаа илэрхийлжээ. Ийм уулзалтыг Арктикийн зөвлөлийг 2017 он хүртэл хоёр жилийн хугацаатай төлөөлж байгаагийн хувьд энэ хүрээнд зохион байгуулж болох юм гэсэн байна. Тэр ийм уулзалт зохион байгуулахаар бүр 2013 онд санал дэвшүүлж байсан боловч Украин, Крымын үйл явдал өрнөөд амжил болоогүй, харин одоо тааламжтай үе ирж байна гэсэн байна.
Энэ уулзалтаар Арктикийн бүс нутгийн эзэмшил, байгаль орчныг хамгаалах, энэ бүсэд цэргийн ажиллагаа явуулах эсэх асуудлыг ярьж болно гэж Финляндын ерөнхийлөгч үзэж байна.
1991 онд Финляндын санаачилгаар байгуулсан Умард туйлын асуудлаарх Арктикийн бүсэд Дани, Канад, Финлянд, Исланд, Норвеги, Орос, Швед болон АНУ зэрэг орнууд багтдаг юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх намар шинээр сонгогдох АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй уулзуулах ажлын Финлянд улс өөртөө хүлээн зохион байгуулж болдох юм гэж Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдсэн байна. Тэрээр нутгийнхаа TV1 телевизэд яриа өгөхдөө Орос, АНУ-ын тэргүүнүүдийн уулзалтын талаар ийм санаачилга гаргаж байгаагаа илэрхийлжээ. Ийм уулзалтыг Арктикийн зөвлөлийг 2017 он хүртэл хоёр жилийн хугацаатай төлөөлж байгаагийн хувьд энэ хүрээнд зохион байгуулж болох юм гэсэн байна. Тэр ийм уулзалт зохион байгуулахаар бүр 2013 онд санал дэвшүүлж байсан боловч Украин, Крымын үйл явдал өрнөөд амжил болоогүй, харин одоо тааламжтай үе ирж байна гэсэн байна.
Энэ уулзалтаар Арктикийн бүс нутгийн эзэмшил, байгаль орчныг хамгаалах, энэ бүсэд цэргийн ажиллагаа явуулах эсэх асуудлыг ярьж болно гэж Финляндын ерөнхийлөгч үзэж байна.
1991 онд Финляндын санаачилгаар байгуулсан Умард туйлын асуудлаарх Арктикийн бүсэд Дани, Канад, Финлянд, Исланд, Норвеги, Орос, Швед болон АНУ зэрэг орнууд багтдаг юм.
0 Сэтгэгдэл
























