УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хиросимаг хэн бөмбөгдсөнийг америкчуудын олонхи нь мэддэггүй

Цөмийн зэвсгийг цэргийн зориулалтаар ашигласан цорын ганц орон нь АНУ гэдгийг америкчуудын олонхи нь мэдэхгүй байна. Оросын “RT” телевиз америкийн Вашингтон, Нью-Йорк хотуудад гудамжаар зорчиж байгаа хүмүүсээс яриа авснаар энэ нь тодорхой болжээ.
Тэднээс ердөө л “ямар улс цөмийн зэвсгийг хамгийн сүүлд байлдааны зориулалтаар ашигласан бэ” гэж асуухад тал хүрэхтэй үгүйтэй хувь нь л АНУ гэж хариулсан бол нэг хэсэг нь “Умард Солонгос, Герман, Ирак, Өмнөд Солонгос, Израиль, Хятад гэсэн бол зарим нь бүр Япон улс” гэжээ.
Нэг нь бүр “За байз Токио бил үү, Хятад бил үү” гэж эргэлзсэн гэнэ. “АНУ биш үү, яагаав Хиросимад” гэж сэтгүүлч дөхүүлэхэд “Тийм гэж үү. Мэдэх юм алга аа, тийм байх нь” гэсэн гэнэ.
Зарим хүн бүр хариулж мэдэхгүй зөвхөн мөрөө хавчин, толгой сэгсрээд зөрж өнгөрчээ.
Энэ асуулгыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама японы Хиросима хотод түүхэнд анх удаагаа айлдчлахын өмнө тохиолдлын байдлаар авсан байна.
Америкийн цэргийн нисэх хүчин 1945 онд Хиросима, Нагасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний улмаас 200 гаруй мянган хүн амь үрэгдсэн нь атомын бөмбөгийг цэрэг дайны зориулалтаар ашигласан ганцхан тохиолдол юм.
аргагүй шд зомбинууд юм чинь

0 Сэтгэгдэл
2016.05.29