УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Трампыг дэмжигчид, эсэргүүцэгчидтэй зодолдож мөргөлдлөө

Америкийн Сан-Диего хотод АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын дэмжигчид, түүнийг эсэргүүцэгчидтэй мөргөлдөж зодоон үүсгэсэн байна.
Хууль сахиулагчдын мэдээлснээр хоёр талаас нэг мянга гаруй хүн оролцсон энэ зодооныг тараах мөргөлдөгчдийг хоёр тийш салгах гэж цагдаагийнхан чинжүүтэй ус, бороохой, бамбай хэрэглэхэд хүрсэн гэнэ. Цагдаагийнхны шаардлагыг биелүүлээгүй гурван ч хүнийг саатуулжээ.
Эхлээд дэмжигчид хотын төвд цугларч Трампыг магтаад тарж байтал тэрбумтны улс төрийн болон цагаач дүрвэгсдийн талаарх бодлогыг эсэргүүцэгчид гарч ирж энэ бүхнийг шүүмжилснээр талууд маргалдаж улмаар Трампын төлөөнөө зодолдож эхэлжээ. Хоёр тал бие бие рүүгээ өндөг, лонх шил, чулуу мод шидэцгээсэн ч азаар хэн нэгэн бэртэж, гэмтсэн тохиолдол гараагүй байна.

0 Сэтгэгдэл