УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Михаил Горбачевыг Украинд зорчихыг таван жилээр хориглолоо
Зөвлөлт холбоот улсын ерөнхийлөгч асан Михаил Горбачевыг Крымын талаар хэлсэн үгнийх нь төлөө Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон шийдвэрийг Украины Аюулгүй байдлын алба гаргалаа гэж эндхийн албан ёсны төлөөлөгч Елена Гитлянская мэдээлсэн байна.
“Улсын аюулгүй байдлыг хангах үүднээс, Крымыг Орост нэгтгэснийг зөвтгөснийх нь төлөө түүнийг Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон” гэж Гитленская пүрэв гарагт “Интерфакс” агентлагт хэлжээ.
Энэ хоригийн тухайд сэтгүүлчид Михаил Горбачевын The Sunday Times сонинд өгсөн ярилцлагадаа Крымыг ОХУ-д нэгтгэсэн Оросын ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг дэмжиж хэлснийг иш татаж байна. ЗХУ-ын ерөнхийлөгч асан Горбачев энд түүний оронд би байсан бол бас л тэгэх байсан гээд хэлчихсэн юм байна.
“Би бол ямагт ард түмний чөлөөт үзэл бодлын төлөө байсан, Крымын иргэдийн олонхи нь Оростой нэгдье гэж байсан шүү дээ” гэж Горбачев хэлсэн юм байна.
Харин Украины Радагийн “Ардын фронт” фракцын депутат Антон Геращенко энэ үгнийх нь төлөө Михаил Горбачевыг Европын холбооны улсуудад зорчих эрхийг нь хориглох тухай асуудлаар Киев дэх ЕХ-ны төлөөлөгчийн газарт хүсэлт тавьсан юм. Түүнийхээр бол Горбачев Украины “хар жагсаалт”-д орох ёстой гэнэ.
“Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг, түүнийг зөрчсөн яриа ярьж, хагалан бутаргахыг уриалдаг хүмүүс, Жириновский мэтийн хүний нэрсийн хар жагсаалт бидэнд бий. Түүнд Горбачевыг оруулахыг би Аюулгүй байдлын албанд санал болгож байна” гэж Геращенко хэлжээ. “Үнэндээ тэр надад яг шууд хандаагүй, заналхийлээгүй. Гэхдээ л бид энэ асуудлаар ямар байр суурьтай байгаагаа харуулах ёстой” гэж депутат хэлсэн байна.
Зөвлөлт холбоот улсын ерөнхийлөгч асан Михаил Горбачевыг Крымын талаар хэлсэн үгнийх нь төлөө Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон шийдвэрийг Украины Аюулгүй байдлын алба гаргалаа гэж эндхийн албан ёсны төлөөлөгч Елена Гитлянская мэдээлсэн байна. “Улсын аюулгүй байдлыг хангах үүднээс, Крымыг Орост нэгтгэснийг зөвтгөснийх нь төлөө түүнийг Украинд зорчихыг нь таван жилээр хориглосон” гэж Гитленская пүрэв гарагт “Интерфакс” агентлагт хэлжээ.

0 Сэтгэгдэл