УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Барак Обама японы Хиросимад түүхэн айлчлал хийж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /тавдугаар сарын 28 / японы Хиросима хотод айлчилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ энэ хотод атомын бөмбөг хаяснаар 250 орчим мянган хүний амь бүрэлгэсэн болохоор Барак Обамагийн хувьд энэ хотод болох Их долоогийн уулзалтад оролцохоос илүүтэй чухал ач холбогдолтой айлчлал болж байгаа юм. Хиросимаг бөмбөгдсөнөөс хойш энд ирж байгаа АНУ-ын анхны тэргүүн нь Барак Обама болж байгаа юм.
Ийм ч учраас Хиросимапд аюулгүй байдлыг сахиулахаар 4000 цагдаа ажиллаж байна.
Барак Обама, Японы ерөнхий сайдп Синзо Абэ нар тусгай ёслолын үеэр үг хэлсний дараа атомын бөмбөг унасны гайгаар амь алдсан 250 мянган хүний нэрийг бичсэн дурсгалын самбарт АНУ-ын төрийн тэргүүн цэцэг өргөх юм байна. Обама бас атомын бөмбөгний золиос болсон хүмүүсийн дурсгалд зориулсан Гэмбаку сүмд зочлох юм.
Харин Барак Обама энэ хотод америкчууд атомын бөмбөг хаясны төлөө уучлал гуйхгүй хэмээн Цагаан Ордон мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама ч энэ тухайд “Төрийн аль ч удирдагч ялангуяа дайны үед маш төвөгтэй шийдвэр гаргадаг юм” гээд энэ шийдвэрийг түүхчид л судлах ёстой гэсэн юм.
“Миний зорилго бол өнгөрсөн цаг үе рүү хандах биш, харин дайны үед аль ч талаас гэм зэмгүй хүмүүс амь үрэгддэг, бидний хувьд бол яриа хэлэлцээний зарчмаар бүх дэлхийд энх тайван тогтоох, явдал. Бид даян дэлхийг атомын бөмбөггүй болгохын төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх явдал” гэж Барак Обама тэмдэглэжээ.
Америкчууд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл 1945 оны наймдугаар сарын 6, 9-нд Хиросима, Нагасаки хот дээр “Жаал хүү”, Бүдүүн” нэртэй атомын бөмбөг хаяснаар Хиросима хотод бөмбөгдөлтийн үеэр болон, эндээс үүссэн туяаны өвчнөөр нийтдээ 130 мянган хүн амь үрэгдсэн юм.

0 Сэтгэгдэл