Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчилал явуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Эхний сургалтыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. Сургалтын үеэр 2016 онд явуулах аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, санал солилцсон юм. Аттестатчиллыг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс явуулна.
Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан,Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай дүүрэгт хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр 2014 оны 06 сараас хойш тусгай зөвшөөрөл авсан газрууд болон шинээр тусгай зөвшөөрөл хүссэн газрууд хамрагдах бөгөөд 2015 оны болон 2016 оны 06 дугаар сарын 01-ээс өмнөх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хамрагдахгүй.
Аттестатчиллын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилт, стандартын шаардлагын биелэлтийг хэрхэн хангасныг шалган үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байдал, худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт чанар, аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодлын шошго стандартын дагуу байгааг шалгаж, Улаанбаатар хотын татвар суутгагчаар бүртгүүлж, татварын программ суулгасан кассын аппараттай эсэх, хаяг, гэрэлтүүлгийг хэрхэн шийдсэн, гадна орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулсан байдал, цэвэрлэгээний ажилд тогтмол оролцдог эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аттестатчиллыг явуулна.

0 Сэтгэгдэл