Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Эрүүл мэндийн даатгал цахим картаар хүрэх нь
“Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа.
Тус цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагыг багтаах юм байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан. Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөр зэргийг агуулна. Цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
“Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа. Тус цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагыг багтаах юм байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан. Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөр зэргийг агуулна. Цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
0 Сэтгэгдэл
























