УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ яагаад Вьетнамыг зэвсэглэж эхлэв

Б.БААТАР
Ийм хачирхалтай асуулт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч эхлэв. Учир нь, Өмнөд Хятадын тэнгис, Вьетнамын хойгт нөхцөл байдал хурцдах магадлалтай болж байх шиг байна. Дайны салхи манай улс руу ойртож байна гэдэг шиг өмнөд хөрш дайнд орж магадгүй болоод байгааг ажиглагчид болон дэлхийн хэвлэл ийнхүү тайлбарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсын зэр зэвсэг худалдаалах, наймаалах эрхийг нээж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл Вьетнам улс олон улсын аль ч орноос зэр зэвсэг худалдаж авах эрхтэй болж байгаа юм. Ингээд АНУ зэр зэвсэг худалдаалах боломж олгосон нөхцөлийг хоёр улсын харилцааны шинэ эхлэл гэж онцлоод дайны үеийн хар өдрүүдийг аль аль нь мартах цаг нэгэнт ирсэн талаар өгүүлжээ. Цэргийн хамтын ажиллагаа явуулах таатай байдал ч үүссэнийг зарласан нь БНХАУ-ыг өдөөн хатгаж байгаа хэрэг явдал мөн билээ. Вьетнамын хойг болон Өмнөд Хятадын тэнгист шүдээ хүртэл зэвсэглэсэн бэлэн байдалтай байлдааны хөлөг онгоцнууд нэгэн рүүгээ буу шагайсан хэвээр байгаа ч улс төрийн шийдвэр тэдэнд тушаал өгөхөд дутуу байгааг сэтгүүлчид онцлов.
АНУ яагаад Вьетнам улсыг зэвсгээр хангах боломжийг нээж өгөв гэдэг нь тун энгийн. Саяхан Вьетнамын загасчдыг Хятадын тал баривчилсан ч хор хөнөөлгүй тэдэнд анхааруулга өгч, суллаж явуулсан. Арлын маргаан болон Хятад Вьетнамын одоогийн байдал нэг л өдөр хурцдах нь ойлгомжтой тул АНУ ийнхүү Вьетнамын талыг сонгож байгаа нь тодорхой боллоо гэсэн дүгнэлтийг тоймчид бичив. Хэдийгээр АНУ-ын зүгээс Вьетнамтай харилцаа холбоогоо сайжруулъя, өргөжүүлье гэж байгаа ч “дайсны минь дайсан миний найз” гэсэн бодлого явуулж байгааг Хятадын зарим сайтууд онцлов. Вьетнам улсын хувьд АНУ-тай усан хилийн орчим хамтран ажиллах, хилийн бүсийг хэрхэн хамгаалах хамтарсан сургуулилт хийх боломжтой талаар өгүүлжээ.
Хятадын өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа цэрэг арми зэвсэгийн хүчийг тогтоон барих сарниулах нь ганц АНУгын хэмжээнээс хэтэрчихээд бна,
ANU hutguuriin ajlaa hezee bolih ym boldoo. ted hyatadiig ymar negen argaar uimeenruu tatah argiig haij bnada

Нигер сармагчин яах аргагүй л дэлхий хуваагдах нөхцөлийг улам хурцатгаж байна даа

Б.БААТАР
Ийм хачирхалтай асуулт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч эхлэв. Учир нь, Өмнөд Хятадын тэнгис, Вьетнамын хойгт нөхцөл байдал хурцдах магадлалтай болж байх шиг байна. Дайны салхи манай улс руу ойртож байна гэдэг шиг өмнөд хөрш дайнд орж магадгүй болоод байгааг ажиглагчид болон дэлхийн хэвлэл ийнхүү тайлбарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсын зэр зэвсэг худалдаалах, наймаалах эрхийг нээж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл Вьетнам улс олон улсын аль ч орноос зэр зэвсэг худалдаж авах эрхтэй болж байгаа юм. Ингээд АНУ зэр зэвсэг худалдаалах боломж олгосон нөхцөлийг хоёр улсын харилцааны шинэ эхлэл гэж онцлоод дайны үеийн хар өдрүүдийг аль аль нь мартах цаг нэгэнт ирсэн талаар өгүүлжээ. Цэргийн хамтын ажиллагаа явуулах таатай байдал ч үүссэнийг зарласан нь БНХАУ-ыг өдөөн хатгаж байгаа хэрэг явдал мөн билээ. Вьетнамын хойг болон Өмнөд Хятадын тэнгист шүдээ хүртэл зэвсэглэсэн бэлэн байдалтай байлдааны хөлөг онгоцнууд нэгэн рүүгээ буу шагайсан хэвээр байгаа ч улс төрийн шийдвэр тэдэнд тушаал өгөхөд дутуу байгааг сэтгүүлчид онцлов.
АНУ яагаад Вьетнам улсыг зэвсгээр хангах боломжийг нээж өгөв гэдэг нь тун энгийн. Саяхан Вьетнамын загасчдыг Хятадын тал баривчилсан ч хор хөнөөлгүй тэдэнд анхааруулга өгч, суллаж явуулсан. Арлын маргаан болон Хятад Вьетнамын одоогийн байдал нэг л өдөр хурцдах нь ойлгомжтой тул АНУ ийнхүү Вьетнамын талыг сонгож байгаа нь тодорхой боллоо гэсэн дүгнэлтийг тоймчид бичив. Хэдийгээр АНУ-ын зүгээс Вьетнамтай харилцаа холбоогоо сайжруулъя, өргөжүүлье гэж байгаа ч “дайсны минь дайсан миний найз” гэсэн бодлого явуулж байгааг Хятадын зарим сайтууд онцлов. Вьетнам улсын хувьд АНУ-тай усан хилийн орчим хамтран ажиллах, хилийн бүсийг хэрхэн хамгаалах хамтарсан сургуулилт хийх боломжтой талаар өгүүлжээ.
0 Сэтгэгдэл
2016.05.28
2016.05.27
2016.05.27
2016.05.25