Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Бөө Б.Болд-Эрдэнэд оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцжээ.  Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Далан шар гэдэг  газарт бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ийг халуун усны уураар түлж, бусдыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон юм.  
Төв аймаг дахь сум дундын шүүх эл хэргийг одоогоос гурван сарын өмнө хэлэлцээд Б.Болд-Эрдэнийг бусдыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял оноосон байна. Тэрээр эл шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан боловч, ялын тогтоолд өөрчлөлт оруулаагүй гэнэ. Тиймээс хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ. Эл гомдлыг тус шүүхийнхэн хэлэлцээд Б.Болд-Эрдэнэд гурван жилийн хорих ял оноосон нь үндэслэлтэй гэж үзсэн байна.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан